Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-10-09
Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өнөөдөр нэгэн чухал алхам хийгдлээ

Монгол Улсын Хөгжлийн Банкнаас зарласан нээлттэй 500 тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийн эхний транч болох 100 тэрбум төгрөгийн бонд нээлттэй арилжаалагдаж, хүү нь жилийн 11% дээр тогтлоо. 

Энэ нь Монголд анх удаа бондыг хүүгээр өрсөлдөх зарчмаар арилжаалж буй явдал юм. Энэхүү бондын ач холбогдол нь эх үүсвэр татахаас гадна:

• МУХБ-ийн төгрөгийн үнэт цаасны бодит өгөөжийн муруй (yield curve) бий болох,
• Цаашид төгрөгийн бондын үнэ, өгөөжийг зах зээл бодитоор тодорхойлох боломж нэмэгдэх,
• МУХБ-ийн мөнгөн хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагыг илүү зөв, үр ашигтай хийх боломжтой болох,
• МУХБ үйл ажиллагаа нээлттэй, ил тод болох,
• Дотоодын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх,
• Цаашид тогтмол арилжаалагддаг, хөрвөх чадвартай төгрөгийн санхүүгийн хэрэгслүүд нэмэгдэхэд том алхам болно.

Төгрөгийн бондын зах зээлийг илүү өрсөлдөөнтэй, ил тод, зах зээлийн зарчимтай болгох нэг алхам болж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ