Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-10-09
Ирэх 7 хоногт “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” сургалт, хэлэлцүүлэг болно

Ирэх 7 хоногт “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

Тус арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга болон зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагааг хялбаршуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.

Арга хэмжээний хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хяналт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, төрийн албан хаагчдын хариуцлага, зөвшөөрлийн цахим системийн боломж, шинэчлэл зэрэг асуудлаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам, гарц шийдлийг тодорхойлно.

Мөн бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсох, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү хүртээмжтэй хүргэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

2026.10.12, 13-ны ДАВАА, МЯГМАР ГАРАГ
“Зөвшөөрөл, мэдэгдлийн шинэчлэл – зөрчлөөс урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг
2026.10.14 ЛХАГВА ГАРАГ
“Арбитрын ганцаарчилсан зөвлөгөө”
Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх арга хэмжээ
2026.10.15, 16-ний ПҮРЭВ, БААСАН ГАРАГ
“Зөвшөөрөл, мэдэгдлийн шинэчлэл – хяналт – цахимжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг
Цаг: Өдөр бүрийн хөтөлбөрөөс хамаарна
Байршил: Засгийн газрын XI байр, 1 давхар /Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв/

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ