Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-10-09
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ

2026 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар улсын хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтад зорилтот бүлгийн 337,659 хүн хамрагдаж, хамралт 67 хувьд хүрлээ.

Улаанбаатар хотод вакцинжуулалтын хамралт 73.4 хувьтай байгаа бол орон нутагт 59.3 хувьтай байна.

Нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрхан 91.9 хувь, Баянгол 79.2 хувь, Хан-Уул 77.6 хувийн хамралтаар тэргүүлж байна.

Харин аймгуудаас Орхон 75.5 хувь, Архангай 72.5 хувь, Ховд 70.8 хувийн хамралттай байна.

Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна.

Тухайлбал, 6 сартайгаас 1 хүртэлх насны хүүхдийн хамралт 70 хувь, 1-2 насных 41.6 хувь, 3–6 насных 84.3 хувьтай байна.

Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө зорилтот бүлгийн иргэд, ялангуяа бага насны хүүхдүүдийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Иймд иргэдийг харьяа эрүүл мэндийн байгууллагад хандан томуугийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ