Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-10-09
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг олон улсын түвшинд амжилтаа бататгалаа

Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан TTS 2026 олон улсын конгресст багийн эмч, мэргэжилтнүүд 4 аман, 3 постер илтгэл хэлэлцүүлж, Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах эмчилгээний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хөгжүүлж буй туршлага, үр дүнгээ олон улсын мэргэжлийн хүрээнд танилцууллаа.

Энэ үеэр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлж, эмчилгээний үр дүнг олон улсын түвшинд хүргэсэн хувь нэмрийг нь үнэлсэн хүндэт өргөмжлөлийг гардан авлаа.

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан LT Updates 2026 олон улсын хурлын үеэр УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Батсайхан “Heroes of Liver Transplantation” хүндэтгэлийг хүртэж, Монголын элэг шилжүүлэн суулгах салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээ олон улсын түвшинд үнэлүүллээ. 


 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ