Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-10-09
АНУ-ын төлөөлөгчид Москвад очиж, Украины асуудлаар хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Украины асуудлыг зохицуулах арга замыг хэлэлцэхээр Москвад айлчлахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Стив Уиткофф, Жаред Кушнер нар 10 дугаар сарын 08-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзан, сөргөлдөөнийг зохицуулах саналаа танилцуулж, байр суурийг нь сонссон бөгөөд энэ саналаа ОХУ, Украины талтай хийх уулзалт дээр танилцуулах юм байна. 

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас өмнө, 10 дугаар сарын 09-ний өдөр АНУ-ын төлөөлөгчид Украин улсын албаны этгээдүүдтэй уулзан, асуудлыг зохицуулах нэгдсэн санал боловсруулахаар зэхэж байгаа аж. Украины төлөөлөгчидтэй хийх уулзалтад Их Британи, Герман, Францын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд мөн оролцох юм байна. 

Үүний дараа АНУ-ын төлөөлөгчид Москвад очиж хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. 

АНУ-ын тал 11 дүгээр сарын гуравны өдөр болох Конгрессын завсрын сонгууль болон, өвөл болохоос өмнө хоёр талын сөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэнэ гэж найдаж байгаа талаар эх сурвалжууд онцолсон байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ