Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-10-08
2026 оны эхний 9 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улс 2026 оны эхний 9 сарын байдлаар дэлхийн улс орнуудтай 25,923.6 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.

Үүнээс 16,198.6 сая ам.долларын бараа, түүхий эдийг экспортолж, 9,725.0 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортолсон байна. Улмаар экспортын дүн импортын дүнгээс 6473.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

-Экспорт 51.3 хувиар өсөж, 16.1 тэрбум ам.долларт;
-Импорт 14.0 хувиар өсөж, 9.7 тэрбум ам.долларт;
-Гадаад худалдааны нийт бараа эргэлт 34.7 хувиар өсөж, 25.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ