Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-10-07
Доналд Трамп: Орос, Украины сөргөлдөөний төгсгөл ойрхон байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай тун удахгүй утсаар ярилцана гэж мэдэгджээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Ойрын үед утсаар ярих төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор бид хэлэлцээг идэвхтэй өрнүүлж байна. Маргааш (10 дугаар сарын 07) гэхэд үр дүнгийн талаар мэдээллэж магадгүй" гэжээ. 

Мөн тэрбээр 10 дугаар сарын 06-ны үдэш Мэриленд мужид үг хэлэх үеэрээ “…ОХУ, Украины сөргөлдөөн дуусгавар болоход ойрхон байна…  …Итгэх эсэх нь та бүхний хэрэг. Гэхдээ сөргөлдөөний төгсгөл ойрхон байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дахин мэдэгдсэн байна. 

Энд дуулгахад, 09 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Москвад айлчилсны дараа Доналд Трамп болон Владимир Путин нар утсаар ярилцаж байв.

Харин 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Анкориж хотод Доналд Трамп болон Владимир Путин нар биечлэн уулзсан юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ