Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-10-06
Ким Жон Ун: Шинжлэх ухаан техникийн хөгжил улс орны нэр хүндэд шууд нөлөөлнө

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун есдүгээр сарын 30-ны өдөр Ким Ир Сений нэрэмжит их сургуульд зочилжээ.

Энэ үеэрээ тэрбээр боловсрол, шинжлэх ухааны хөгжил болон мэргэшсэн боловсон хүчин бэлдэх нь БНАСАУ-ын цаашдын хөгжлийн гурван зайлшгүй нөхцөл гэж мэдэгдэн байна. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун "Өнөөдөр боловсролын гүрэн, шинжлэх ухаан, техникийн гүрэн, чадварлаг боловсон хүчинтэй гүрэн байгуулах нь манай жишгийн социализмыг хөгжүүлэх гурван зайлшгүй шаардлага, үндсэн баталгаа болж байна"  гэжээ.

Түүнчлэн боловсрол болон шинжлэх ухаан техникийн хөгжлийн түвшин улс орны тусгар байдал, нэр хүндэд шууд нөлөөлнө хэмээн онцолсон байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ