Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-10-06
Тэргүүний багш нарыг 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа

Сургалтын чанарыг ахиулах, багшийн мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2025 оны А/332 тоот захирамжаар “Боловсролын байгууллагын багш, сурагч, хамт олныг шагнаж урамшуулах журам”-ын болзол, шалгуур хангасан, байгууллагадаа 5-аас доошгүй жил тогтвортой ажиллаж, сүүлийн 3 жил гүйцэтгэлийн үнэлгээ болон заасан хичээлийн сургалтын чанараар тэргүүлсэн Мөнгөнморьт сумын Хэрлэн цэцэрлэгийн багш Эрдэнэ-Очирын Анхзаяа, Эрдэнэсант сумын ЕБС-ийн бага ангийн багш Ласранжавын Цэнд, Баянчандмань сумын ЕБС-ийн математикийн багш Эрхэмбаярын Наранцэцэг нарыг тус бүр 30 сая төгрөгөөр шагналаа.

Мөн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр дунджаас дээгүүр үнэлэгдсэн байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 91 хувиас дээш үнэлэгдсэн багш нар, элсэлтийн шалгалтын нийлбэр дүнгээр аймагтаа тэргүүлж, нийт төгсөгчдийн 80 хувиас дээш хувь нь улсын их дээд сургуульд элсэн суралцах болзлыг хангасан сургууль, Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан суралцагчийн бэлтгэсэн багш, олон улс, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд өөрөө болон бэлтгэсэн суралцагч нь 1-3 дугаар байрт шалгарсан багш, сурагчдыг тус бүр шагнаж урамшуулсан юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ