Володимир Зеленський: АНУ ОХУ-тай гурван талт уулзалт хийх санал тавьсан
Энэ сард багтаан ОХУ, Украин, АНУ гэсэн гурван талт уулзалт хийх саналыг АНУ-ын тал тавьсан гэж Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.
"Өчигдөр би Америкийн хэлэлцээний бүлэгтэй ярилцсан. Өнөөдөр Америкийн тал Украин, ОХУ-тай холбогдож, 10 дугаар сард багтаан гурван талт уулзалтыг техникийн түвшинд хийх санал тавина" гэж Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.
Түүнчлэн тэр бээр Украин улс хэлэлцээнд бэлэн гэдгийг нотолсон байна.
Энд дуулгахад, ОХУ, Украин хэлэлцээнд бэлэн гэж энэ онд удаа дараа мэдэгдэж байсан ч сөргөлдөөнийг зохицуулах боломжит нөхцөлийн тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа юм.
Бусад мэдээ
Турк улс төлөвлөлтгүй суурьшлын бүсүүдээ шинэ орон сууцаар шинэчилж байна
Мэдээ
А.Новак: ОХУ дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхэд бэлэн
Мэдээ
Истанбулд танхимын сургалтыг нэг өдрийн хугацаатай зогсоожээ
Мэдээ
Унгарт 2 сайдыг хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан хэрэгт сэжиглэн баривчилжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.