Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-10-02
Завхан аймгийн Онцгой байдлын газрын автомашин, техникийн хүчин чадлыг нэмэгдүүллээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд 21 аймагт албан томилолтоор ажилласан билээ.

Тэрбээр Завхан аймагт ажиллах үеэрээ аймаг, сумдад тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, холбогдох саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулсан юм.

Үүний хүрээнд Завхан аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай автомашин, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэсэн.

Тус газарт нийлүүлсэн Renault маркийн авто шат бүхий гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин болон Toyota Land Cruiser маркийн туулах чадвар сайтай автомашин өдгөө албанд ашиглагдаж, үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү техник хэрэгслийн шинэчлэл нь гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааны шуурхай байдлыг сайжруулах, алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, орон нутгийн өвөлжилтийн бэлэн байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ