Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-10-01
“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ган-Өлзийн “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Хөвсгөл аймгийн бөхийн өргөөнд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд Монгол Улсын төрийн тэргүүний гадаад айлчлал, дээд, өндөр түвшний олон улсын уулзалт, арга хэмжээний үеэр гэрэл зургийн хальснаа буулгасан түүхэн агшнуудыг дэлгэн толилуулж байна.

Түүнчлэн Монгол Улсын хоёр хөрш болон “гуравдагч хөрш”-ийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь оролцоог гэрэл зургаар баримтжуулсан бүтээлүүдийг олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог юм.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн бүтээлүүд нь төрийн айлчлал, дипломат харилцааны албан ёсны үйл явдлыг баримтжуулахын зэрэгцээ тухайн цаг үеийн уур амьсгал, онцлог агшныг гэрэл зургийн хэлээр илэрхийлжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр оролцож, уран бүтээлч болон зохион байгуулагчдад баяр хүргэн, амжилт хүслээ.

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн 10 дугаар сарын 1–3-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын ордонд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ