Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-10-01
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ

2026-2027 оны дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах хугацааг сунгажээ.

Энэ тухай "УБДС" ТӨХК-аас "Энэ жилийн халаалтын улирлын гэрээгээ байгуулж амжаагүй байгаа бол 10 дугаар сарын 2-ныг хүртэл гэрээ байгуулах хугацааг сунгасан.

УБДС компанид тусгай зөвшөөрөлтэй, тоон гарын үсэг олгож буй компанийн ажилтнууд ирж ажиллаж байгаа юм. Ингэснээр тоон гарын үсгийг газар дээр нь авч, гэрээ байгуулах боломжтой" гэж мэдээллээ.

Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулахад иргэн бол иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирнэ.

ААН, Байгууллага бол гүйцэтгэх захирал өөрийн биеэр ирнэ. Байгууллагын гэрчилгээний хуулбар, гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, тамга, захирал биеэр ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн ажилтан итгэмжлэл, иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

"Гэрээг 10 дугаар сарын 2-ны дотор буюу хугацаандаа байгуулаагүй бол хэрэглэгчийн дулаан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авна" гэж тус компаниас мэдэгдэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ