Жолооч та ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байршуулна уу
Зам тээврийн осолд холбогдсон, эсхүл тээврийн хэрэгсэл зайлшгүй зогссон үед бусад жолоочид тухайн саад, аюулыг урьдчилан анхааруулах зорилгоор ослын зогсолтын тэмдэг (ослын гурвалжин)-ийг дүрмийн дагуу байрлуулна.
Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д зааснаар:
Суурин газарт – 15 метрээс багагүй
Суурин газрын гаднах замд – 30 метрээс багагүй
Тууш замд – 50 метрээс багагүй зайд байрлуулна.
Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирж буй жолоочид тухайн саадыг урьдчилан харж, анхаарах боломжтойгоор байрлуулах нь чухал.
Жолооч та зам тээврийн осолд холбогдсон, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг дээрх зайд зөв байршуулж, бусад хөдөлгөөнд оролцогчдод учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Бусад мэдээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриаллаа
Мэдээ
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Мэдээ
Шинээр шилжин ирсэн болон түр оршин суугч иргэн шахмал түлшийг яаж авах вэ
Мэдээ
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчино
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.