Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-09-30
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ

2026 оны 9 дүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 301,578 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод хамралт 65.0 хувьтай байна.
Хамралтаараа нийслэлд:
Сонгинохайрхан дүүрэг – 74.7%
Хан-Уул дүүрэг – 72.5%
Баянгол дүүрэг – 71.9%
Орон нутагт вакцинжуулалтын хамралт 53.7 хувьтай байна.
Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:
Дорнод – 65.0%
Ховд  – 63.6%
Увс – 63.1%
Дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулж, томуугийн улирлыг угтан ажиллаж буй эдгээр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэддээ баярлалаа. 
Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна. 
6 сар–1 нас: 58.6%
1–2 нас: 36.0%
 3–6 нас: 81.5%
Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхдээ болон гэр бүлийн гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулаарай.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ