Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-09-29
Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын дарга Б.Баярдаваа тэргүүтэй удирдлагууд ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч, Ази Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, нүүрс, зэс зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын дунд болон урт хугацааны төлөв, хөрөнгө оруулалтын орчин, салбарт тулгамдаж буй сорилт, эрсдэлийн талаар харилцан санал солилцлоо. 

ОУВС-ийн Ажлын хэсэг нь Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төсөөллийг шинэчлэх, бодлогын зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна. 

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, эдийн засгийн тогтвортой хөгжил болон Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд санал нэгдлээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ