Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2026-09-28
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 2026 оны аравдугаар сарын 1-нээс улс орон даяар эхэлнэ.

Энэхүү үзлэг 2026 оны 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

ЭМЯ, БСШУЯ,  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, ЭХЭМҮТ үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг  хангаж ажиллаж байгаа аж.

Энэ үзлэг оношилгоонд цэцэрлэгийн дунд бүлэг буюу гурван настан, БЕС-ийн 1 6 10 дугаар ангийн сурагчдыг насны онцлогт нь тохируулж хамруулах юм байна.

Иймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн сургуулиас зохион байгуулах таниулсан зөвшөөрөлтэй танилцан, хүүхдээ эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулан, ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлээрэй.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ