Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-09-28
Булгийн эхийг байгальд ээлтэй технологиор хашиж, хамгааллаа

Дорнод аймгийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын болон АДАПТ төслийн хамтарсан санхүүжилтээр тус аймгийн 4 сумын булгийн эхийг байгальд ээлтэй аргаар хашиж, хамгааллаа.

Тус ажлыг аймгийн Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг аймгийн байгаль орчны газар ажиллаж хүлээн авлаа.

825032912_2929991044013562_1463512418028641743_n

  • Баяндун сум – Баруун наймганы булаг

  • Дашбалбар сум – Баруун жараахайн булаг

  • Гурванзагал сум – Рашааны хөндлөн булаг

  • Чулуунхороот сум – Бүсийн булаг

АДАПТ ТӨСӨЛ-тэй хамтран 4 жилийн хугацаанд нийт 11 сумын 22 булаг хашаалж хамгаалаад байна.

821151621_1777497969968677_2924734680334223222_n

Булгийн эхийг хашиж хамгаалснаар усны эх үүсвэр бохирдохоос хамгаалагдана, малын хөлөөс чөлөөлөгдөж, булгийн эхийн хэвийн байдал хадгалагдана, усны ундарга, урсцыг хамгаалах нөхцөл бүрдэнэ, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлнэ, экологийн тэнцвэр, экосистемийн тогтвортой байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой.

825267877_1107323521853385_3986419854372952249_n

Энэхүү хашаа хамгаалалтын цаашдын ашиглалт, арчилгаа, засвар үйлчилгээ болон шаардлагатай сайжруулалтын ажлыг тухайн сум орон нутаг, ойр орчмын малчид, иргэд хамтран хариуцаж, булгийн эхийн хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ