Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-09-28
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэрчилгээ олгож эхэллээ

E-Mongolia-гаас авдаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод Апостиль гэрчилгээг цахимаар авдаг боллоо.

Апостиль гэрчилгээ гэж юу вэ?

Монгол Улсаас авсан баримт бичгийг (төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, жолоочийн лавлагаа гэх мэт) гадаадын улсад ашиглахын тулд албан ёсоор баталгаажуулдаг гэрчилгээ юм.

Энэ нь олон улсын Апостиль конвенцын 125 оронд хүчинтэй. Өөрөөр хэлбэл, Апостиль авчихвал тухайн баримтыг дахин орчуулж, нотариатаар батлуулж, элчин дээр очиж цаг алдах шаардлагагүй.

Ямар баримтад Апостиль авч болох вэ?

• Төрсний бүртгэлийн лавлагаа;

• Иргэний үнэмлэхийн лавлагаа;

• Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;

• Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;

• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;

• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;

• Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

• Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

• Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;

• Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;

• Жолоочийн лавлагаа, мэдээлэл;

• Дархлаажуулалтын мэдээлэл гэх мэт

Яагаад хэрэгтэй вэ?

• Өмнө нь Апостиль авахын тулд Консулын газарт очиж олон бичиг цаас бүрдүүлдэг байсан.

• Харин одоо хаанаас ч, хэзээ ч E-Mongolia-гаас хүсэлтээ илгээх боломжтой боллоо.

• Гэрчилгээ гарсны дараа үнэн зөв эсэхийг нь QR код эсвэлhttps://e-mongolia.mn/checkхолбоосоор шалгаж болно.

Энэхүү үйлчилгээ нь гадаадад сурах, ажиллах, амьдрах гэж байгаа монголчуудад маш их цаг, мөнгө хэмнэх шийдэл болж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ