Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-09-28
Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина

Нийслэлийн хэмжээнд энэ жилийн намрын мод тарилтыг есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулж, нийт 1.3 сая мод тарихаар төлөвлөжээ.

Намрын мод тарих өдрийн нээлт есдүгээр сарын 27-ны 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Мод тарих ажлын хүрээнд нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн байна.

Үүнээс одоогоор 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хийжээ.

Мөн тус хүрээлэнд 30 төрөл зүйлийн 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж, ургалтын үзүүлэлт өндөр байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ өчигдөр эхэлсэн. 

Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ