Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-09-25
"Мянгад нар" станцын барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна

Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын сангийн санхүүжилтээр Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт нарны цахилгаан станц болон 4МВт/8МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын станцын төслийг Эрчим хүчний яамны захиалгаар хэрэгжүүлж байна. 

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй "Мянгад нар" төслийн барилга угсралтын ажлын явцтай танилцжээ. 

"SMART PLUS" компанийн төслийн менежер О. Анхтуяагийн өгч буй мэдээллээр барилга угсралтын ажил 40 хувьтай байна. Талбай дээр 90-95 хүн ажиллаж байгаагийн 56 хувь нь орон нутгийн ажилчид байгаа аж. 

Хил гаалиар оруулж ирэх ачаа, бараа саатаж цаг алдах асуудал тулгамдаж байгааг энэ үеэр хэлжээ. 

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа энэ асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. 

Тус компани өмнө нь Мянгад суманд "Ховд нар" нарны станцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай аж. 

Энэ удаагийн төслийн бүтээн байгуулалтыг ирэх оны /2027 он/ 1-2 дугаар сар гэхэд Улсын комисст бүрэн хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ