Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-09-25
Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин 3-Нисэх”, чиглэлийн замналд “Морингийн зам 1” зогсоол, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд “Морингийн зам 1”, “Эко Спорт цогцолбор” зогсоолыг шинээр нэмэв.

Түүнчлэн Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)-Багахангай эцэс” чиглэлийн замналд “Чулуун овоо”, “Баян зөрлөг”, “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг”, “Баян зөрлөг” (урд, хойд) зогсоолуудыг нэмж, Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлийн замналд “Цонжин болдог”, “Өртөө толгой” (урд, хойд) зогсоолуудыг шинээр нэмлээ.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 26-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ