Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-09-23
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлагын хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байнa

2026 оны 9 сарын 23-24-ний өдрүүдэд АНУ-ын Худалдааны яамны CLDP буюу Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлагын төслийг хамтран боловсруулах хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна.

Зөвлөлдөх уулзалтанд Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төслүүдийг бэлтгэх, үнэлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцсэн гарын авлага боловсруулж, энэ чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажиллагсдын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.

Энэхүү гарын авлагыг боловсруулахдаа оролцогч талуудаар үе шаттайгаар хэлэлцүүлж, тэдгээрийн гаргасан санал, зөвлөмжийг тусгасаар ирсэн бөгөөд энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар гарын авлагыг эцэслэж, түншлэлийн оролцогч талууд, хөрөнгө оруулагчдад хүргэх юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ