Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
59 мин
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

“Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

2026-2028 онд тус төлөвлөгөөний зорилго нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орох урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх, хадгалахад оршино. Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 2028 он гэхэд 5.5 тэрбум ам.долларт хүргэх юм.  

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи, мэдлэг, инновацыг нэвтрүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг Т.Доржханд онцоллоо.

Ажлын төлөвлөгөөг дараах таван чиглэлээр боловсруулжээ.

1.  Хөрөнгө оруулалтын таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, 

2.  Гадаадын хөрөнгө оруулалт татах тогтолцоог хөгжүүлэх, 

3.  Институтийн чадавх болон хүний нөөцийг бэхжүүлэх, 

4.  Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх, 

5.  Хөрөнгө оруулагчдыг хадгалах (aftercare) тогтолцоог бүрдүүлэх. 

Тус төлөвлөлөөг Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран хэрэгжүүлнэ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ