Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
59 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. 

Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын асуудлыг зохицуулсан бие даасан хууль байхгүй, суурь харилцааг Төсвийн тухай хуулиар, хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, гүйцэтгэл, хяналт, тайлагналтын суурь асуудлыг бусад хууль тогтоомж болон Засгийн газар, Сангийн сайдын баталсан журам, аргачлалаар зохицуулж байна.

Тус хуулийн төсөл нь найман бүлэг, 63 зүйлтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр  нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой юм. Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын чухал харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байгааг цэгцэлж, журмаар бус хуулиар зохицуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ