БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэлээ.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. 2025 онд давхардсан тоогоор 161,755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх, Инчон олон улсын нисэх буудлын хил дээрээс монгол иргэд олноор буцаагдаж байгаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд энэ салбарын үүрэг чухал гэж үзэж байна.
Бусад мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө
Мэдээ
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна
Мэдээ
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа
Мэдээ
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.