Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-09-22
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу

Есдүгээр сарын 26-27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50 хувь, 28-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар 90 хувь байна.

Иймд тариаланчид та бүхэн:

  • Нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх;

  • Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;

  • Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах;

  • Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах;

  • Хураалтанд комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх;

  • Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ