Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-09-22
Доналд Трамп Украин улсад хандан ОХУ-ын тосны үйлдвэрт цохилт өгөхгүй байхыг дахин уриалжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 20-ны өдөр Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьжээ.

Улмаар тэд өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзахаар тохиролцсон байна. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярилцах үеэрээ Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоох ёстой гэж мэдэгджээ. 

Тэрбээр өмнө нь ч ийм мэдэгдэл хийж байлаа. Тодруулбал, Орос-Украины дайны улмаас дизель түлшний дэлхийн зах зээлийн үнэ өсөж байгаа тул ОХУ-ын дизель түлш үйлдвэрлэгчдэд цохилт өгөхөө зогсоох хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж байв. Ийнхүү мэдэгдсэнийхээ маргааш өдөр нь тэр бээр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “ОХУ, Украин эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо зогсоохоор тохиролцсон” гэж бичсэн ч энэ мэдэгдлийг ОХУ болон Украины тал батлаагүй юм. Түүнчлэн, өнгөрсөн ням гарагт Украины тал Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч байлаа. 

Харин даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины цохилтын талаарх байр сууриа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлсэн байна. 

“Харамсалтай нь ОХУ Украинтай хийж буй дайны улмаас дизель түлшний салбарынхаа хяналтыг алдчихлаа. Энэ улсын  дизель түлшний олон үйлдвэр цохилтод өртсөн, түр хугацаанд ажиллахгүй байгаа. Украинтай хийж буй энэ эцэс төгсөлгүй, мулгуу дайн дуусах ёстой. Дэлхий тэр чигтээ хохирч, сар бүр 25 мянган хүн амиа алдаж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бичжээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ