ХӨСҮТ: Энэ онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон

Мэдэгдэлд "Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ХДХВ-ийн халдвартай, ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээллийг цахим орчинд тарааж байна.
Манай төв ХДХВ-ийн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тандалт, судалгааг хариуцдаг мэргэжлийн байгууллагын хувьд тус мэдээлэлд албан ёсны тайлбар мэдэгдэл хийж байна.
Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн.
2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна.
Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2 хувь) хүн байна.
Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлалын өндөр зэрэглэлтэй хамгаалагдсан байдаг. Мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүд “Нууцын гэрээ” байгуулж ажилладаг.
ХДХВ-ийн халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжиж халдварласан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн, тэдгээрийн 15 эх давтан төрсөн ба эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
Цахим орчинд тархаж буй энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, хүний нэр төрд санаатай халдаж байгаа хуурамч мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагын зүгээс хариуцлагатай мэдэгдэж байна" гэжээ.

Бусад мэдээ
Монгол, Филиппин улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Мэдээ
“Олон улсын хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх 7 хоног” үргэлжилж байна
Мэдээ
Монгол, Индонез улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мэдээ
Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.