Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-09-18
АНУ Ираны төлөөлөгчдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцохыг зөвшөөрөв

АНУ Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчдийг Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад оролцохыг зөвшөөрчээ.

Вашингтон, Тегераны хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа ч АНУ НҮБ-ын төв байр байрладаг улсын хувьд хүлээсэн үүргийнхээ хүрээнд Ираны үндсэн төлөөлөгчдөд нэвтрэх боломж олгож байгааг Төрийн департамент мэдэгдсэн байна.

Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өнгөрсөн жилийнхээс цөөн байх бөгөөд АНУ-д байх хугацаанд нь зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавина. Түүнчлэн тансаг хэрэглээний болон зарим төрлийн бараа худалдан авахыг хориглох ажээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы ерөнхий хэлэлцүүлэг есдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод эхэлнэ. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан есдүгээр сарын 23-нд чуулганд үг хэлэх хуваарьтай байна.

Харин АНУ-ын Төрийн департамент Палестиныг чөлөөлөх байгууллагын гишүүд болон Палестины үндэсний захиргааны албан тушаалтнуудад тавьсан визийн хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас багтаж байгаа бөгөөд тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд биечлэн оролцох виз аваагүй байна. Энэ нь АНУ Палестины дээд түвшний төлөөлөгчдөд виз олгохоос татгалзсан хоёр дахь жил болж байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей Махмуд Аббасыг чуулганд цахимаар үг хэлэхийг зөвшөөрсөн тогтоолыг есдүгээр сарын 17-нд баталжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ