Цаг агаар
Валютын ханш
Хууль
2026-09-17
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

“Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн гаралт, түүний шийдвэрлэлтийн талаарх тоон мэдээллийг иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс болон төрийн албан хаагчийг тус гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүргэж байна.

Прокурорын байгууллага 2026 оны эхний 8 сарын байдлаар эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 9 хүнд холбогдох 5 хэрэгт хяналт тавьж, 7 хүнд холбогдох 3 хэрэгт Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Эрүү шүүлт тулгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс нийт 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Энэ төрлийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг өмнөх оноос 1 хэрэг буюу 16.6%-иар, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 4 хэрэг буюу 66.6%-иар тус тус буурсан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ