Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны 8 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 58 813 411 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 3
6 орон таарсан 47
5 орон таарсан 555
4 орон таарсан 5300
3 орон таарсан 52996 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сүхбаатар дүүрэг +44%, Багахангай дүүрэг +39%, Дархан-Уул аймаг +23%, Багануур дүүрэг +21%, Хэнтий аймаг +19%, Орхон, Хөвсгөл, Дундговь, Завхан аймгууд +18% байлаа.