Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин, мотоциклтой мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад “Даюун” маркийн мотоциклын жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хориглосон нөхцлөөр урсгал сөрж “Тоёота Приус” маркийн автомашинтай мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газраас шалгаж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Таны гаргасан нэг буруу шийдвэр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй.