Цаг агаар
Валютын ханш
Эдийн засаг
2026-09-15
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 56.3 хувиар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.0 (56.3%) их наяд төгрөгөөр өсжээ. 

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 17.0 (68.2%) их наяд төгрөг, боловсруулах салбар 759.3 (15.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 42.0 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын салбар 10.2 (75.8%) их наяд төгрөг, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 6.4 (63.9%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ