Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
1 цаг 0 мин
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026 оны есдүгээр сарын 11-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 11, 12-нд Төв аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12-нд зүүн аймгуудын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүн байна. 14-нөөс ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1-6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 17-нд өдөртөө бага зэрийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 17-19-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 12, 20-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм дулаан, Яармаг, Сонгиноны орчмоор 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 4-9 хэм, Яармаг Сонгины орчмоор 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ