Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-09-11
Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, ноолуурын өртгийн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн хүрээнд хэрэгжиж буй дэд төслийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.

Энэ хүрээнд төслийн баг Хөвсгөл аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудтай уулзаж, бэлчээрийн тогтвортой менежмент, ноолуурын өртгийн сүлжээг бэхжүүлэх, түүхий эдийн гарал үүсэл, мөшгөлтийг сайжруулах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллах талаар санал солилцов.

Мөн баталгаажсан ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, мөшгөлтийн тогтолцоог сайжруулах, баталгаажсан түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцлээ.

Төслийн хүрээнд малчид болон холбогдох оролцогч талуудад бэлчээрийн менежмент, “Малын гаралтай ширхэгт” стандарт, “Малчин” аппликейшний хэрэглээ, мөшгөлтийн тогтолцооны чиглэлээр сургалт, мэдээлэл зохион байгуулж, мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь бэлчээрийн зохистой менежментийг төлөвшүүлэх, ноолуурын гарал үүсэл, мөшгөлтийг сайжруулах, баталгаажсан түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар ноолуурын өртгийн сүлжээ, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ