
Та өөрийгөө болон гэр бүлээ хуулиар хамгаалж чадах уу, үүний тулд юуг мэдэх ёстой вэ
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Би эрхтэй бас үүрэг хүлээсэн иргэн хүн учраас эрүүл, аюулгүй орчинд амьд явах, сурч боловсрох, ажиллаж амьдрах нь жам ёсны хэм хэмжээ юм. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй бол та “Дуугүй, хараагүй” мэт өнгөрөх ёсгүй. Хэрэв та дуугүй өнгөрвөл гэмт хэрэг улам даамжирч таны амьдарч буй орчин, таны гэр бүлд аюул учруулсаар л байх болно.
Хүн бүр бүх хуулийг мэдэх шаардлагагүй, гэхдээ та өөрийгөө болон гэр бүлээ аливаа эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхэд дараах хэдхэн зүйлсийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй. Таны амьдралд хамгийн их эрсдэл дагуулж мэдэх, хайртай гэр бүл, үр хүүхэд, эд хөрөнгөө хамгаалахад дараах хэдхэн зүйлийг мэдлэгт тань хүргэж байна.
Таны амьдарч буй аймаг, сум, дүүрэг хороонд, таны хөрш айлд ямар нэгэн аюул занал учрахаар сэжиг бүхий үйлдэл мэдрэгдвэл та хамгийн ойр цагдаагийн байгууллага болон холбогдох төрийн байгууллагад мэдээлэх нь чухал. Хэрэв биечлэн очиж амжихгүй бол 102, 107,108 утсанд нэрээ нууцлан мэдээллийг хүргээрэй. Таны нэр, хаяг, мэдээллийг нууцлах болно. Аюулгүй нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс хуулиа сахиж, бусдын эрхийг хүндэтгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нийгмийн өмнө хүлээсэн иргэний үүрэг юм.
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг
Аюулгүй нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс хуулиа сахиж, бусдын эрхийг хүндэтгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм.
- Эрсдэлтэй нөхцөл байдал, гэмт хэргийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлээрэй
Гэмт хэрэг үйлдэж байгаа эсвэл үйлдэхээр бэлтгэж байгаа талаар мэдсэн бол цагдаа, хууль хяналтын байгууллагад шуурхай мэдээлэх нь иргэний хариуцлага юм. Таны мэдээллийн нууцлалыг хуулиар хамгаална.
- Зөрчил гаргавал хариуцлага хүлээнэ
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, танхайрах, нийтийн хэв журмыг зөрчих нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болдог.
- Хүүхдээ хараа хяналтгүй орхих нь эрсдэл дагуулдаг
Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хүүхдийн хүмүүжил, хамгаалал гэр бүлээс эхэлдэг.
- Урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоо чухал
Хөршийн холбоо, сургалт, зөвлөгөө, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, эрсдэлтэй нөхцөл байдлыг мэдээлэх нь гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.