Цаг агаар
Валютын ханш
Хууль
53 мин
Сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгуулжээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Прокурорын байгууллагаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг.

Энэхүү ажлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн хүсэлт, иргэдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулахаар гаргасан өргөдлийг тус тус үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгадаг.

Прокурорын байгууллага 1990 оноос хойш Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарах 24,907 хэрэгт хяналт тавьснаас улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 2,779 хүнийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцож, цагаатгаж, ял шийтгүүлсэн 24,592 хүнийг цагаатгуулахаар Улсын дээд шүүхэд эсэргүүцэл, дүгнэлт бичиж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах шийдвэр гаргуулжээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн эсэхийг тогтоох зорилгоор 993 хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгах хэрэг үүсгэн хяналт тавьж, 243 хүнийг цагаатгажээ.    

Үүнээс улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 169 хүнийг прокурорын тогтоолоор, ял шийтгүүлсэн 74 хүнийг Улсын дээд шүүхийн шийдвэрээр цагаатгуулсан байна.    

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ