Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-09-10
Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжийн дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 

Тус асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, халдварын тархалтыг хязгаарлах, голомтыг устгах арга хэмжээний хүрээнд зайлшгүй устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлүүлжээ. 

Ингэснээр холбогдох хууль, журмын дагуу малчдад нөхөн төлбөр олгож, өвчний улмаас үүссэн эдийн засгийн хохирлыг бууруулах нөхцөл бүрдэж байна.

Мөн өвчний голомтод тавих хяналт, тандалт, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлж, халдварын тархалтыг таслан зогсоох, дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ