Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2026-09-07
Малчид ногоон тэжээл тариалж өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна нэмэлт орлого олох боломжтой

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Элдэв” багийн нутаг, сумын төвөөс 54 км зайд орших Дөшийн ар нэртэй газарт байрлах 111 га талбайд ногоон тэжээл тариалжээ.

Уг төсөлд “Элдэв” багийн 32 өрх хамрагдан бүлгийн зохион байгуулалтад орж ажилласан байна.

Малчид өнгөрсөн хавар хашаажуулсан талбайдаа овьёос, улаанбуудай, судан өвсний үрийг ариутган нарлуулах ажлыг зохион байгуулж, тариалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, хөрс боловсруулалтын ажлыг технологийн дагуу хийжээ.

Даланжаргалан сумын “Элдэв” багийн малчдын хувьд цаашид нөхөрлөл байгуулан, зохион байгуулалтад орж ажиллах, ногоон тэжээлээ хавар эрт тариалж, усалгаа, арчилгааг нь сайжруулан арвин ургац авахаар төлөвлөсөн байна.

“Нутагтаа эзэн 100:1000” төсөл нь малчдыг өөрийн нутагт тэжээлийн нөөц бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, бэлчээрийн даацын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ