Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-09-07
Алтайн өвөр говь, Хангайн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн өвөр говь, Хангайн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2026 оны 09-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгороор 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15.-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 13-15 градус дулаан байна.

2026 оны 09-р сарын 08-наас 2026 оны 09-р сарын 12-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Еёдүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим сумд, Архангайн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы хойд сумдын нутгаар, 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 10, 11-ний өдөр Ховд, Говь-Алтайн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 3 градус хүйтнээс 8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ