Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
22 цаг 44 мин
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026 оны есдүгээр сарын 4-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо орж, нутгийн зүүн хагастаа сэрүүхэн байна. 

Хур тунадас: Есдүгээр сарын 04-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10, 11-нд Халхголын сав газраар бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 04, 05, 06-нд говь, талын аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө +1...+6 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө +11...+16 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус дулаан байна. Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор +19...+24 градус, Эхийн голын баянбүрд орчмоор +23...+28 градус, Завхан голын эх, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна. 12, 13-нд ихэнх нутгаар дулаарна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  Есдүгээр сарын  05-нд өдөртөө, 05-наас 06-нд шилжих шөнө бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 04, 05-нд секундэд 7-12 метр, Яармаг, Буянт-Ухаа орчимд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +3...+8 градус, Яармаг, Сонгино орчмоор -1...+4 градус,  өдөртөө +13...+18 градус дулаан байна. 12, 13-нд дулаарна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ