Суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 баавгайг Эрээний нуруунд хүргэжээ
Суурьшлын бүсэд нэвтэрсэн 4 хүрэн баавгайг /1 эвш, 3 бамбарууш/ Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг, Өвөр шар хөв гэх газраас Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруунд хүргэхэд нийт 18 цаг зарцуулж, 57 км зам туулсан байна.
Энэхүү ажлыг хамгаалалтын захиргааны албан хаагчид Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг дарга, холбогдох албан хаагчид болон нутгийн иргэдтэй хамтран, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааг баримтлан баавгайг зөөлөн тууж, замын явцад 4 удаа 1-2 цаг орчим амрааж амьдрах орчинд нь аюулгүй хүргэлээ.
Иймд иргэд та бүхнийг тус газрын орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг хүсье.
Бусад мэдээ
Хэнтий аймгийн Биндэр суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна
Мэдээ
Тэргүүний багш нарыг 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
Мэдээ
Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
Мэдээ
Завхан аймгийн Онцгой байдлын газрын автомашин, техникийн хүчин чадлыг нэмэгдүүллээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.