Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-09-02
Нийт нутгийн 10 орчим хувьд зуншлага муу байна

Наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.

Тодруулбал, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна. 

Өмнөх арав хоногтой харьцуулахад Завхан, Баянхонгорын ганц нэг сумын нутгаар зуншлагын байдал бага зэрэг муудсан байна.

Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар цэцэглэлтээс үрийн боловсролтын үе шатанд байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ