Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэдээс нийт 11.9 тонн үнэт металл худалдан аваад байна.
Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 616.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2,130.4 кг үнэт металл худалдан авсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 54.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 8 дугаар сард 1 грамм алт худалдаж авах дундаж үнэ 507,274.76 төгрөг байв.

Бусад мэдээ
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
Мэдээ
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа
Мэдээ
Цагдаагийн алба хаагчид иргэд, бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалж ажиллана
Мэдээ
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.6 их наяд төгрөгт хүрчээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.