Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2026-09-01
НҮБ АНУ, Ираныг хүлээцтэй байхыг уриалав

АНУ, Иран хоёр орон харьцангуй тайван байсан сар орчмын хугацааны дараа өчигдөр дахин гал нээсэнтэй холбогдуулан НҮБ-ын зүгээс талуудыг аль болох хүлээцтэй байж, дипломат хэлэлцээний замд эргэн орохыг уриалав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик "АНУ, Иран өмнө нь сар орчим хугацааны турш харьцангуй тайван байсан ч одоо дахин гал нээсэн нь “туйлын харамсалтай” явдал" гэж мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик "АНУ, Иран дахин гал нээсэн нь туйлын харамсалтай. Үүнээс өмнө сарын турш харьцангуй тайван байдлыг туулсан юм. Ерөнхий нарийн бичгийн дарга талуудыг аль болох хүлээцтэй байхыг дахин уриалж, дипломат үйл ажиллагаагаа сэргээж, шийдэлд хүрэхийн тулд дипломат хэлэлцээний замд эргэн орох"-ыг уриалав.

Ингэснээр Ойрх Дорнодод тогтвортой байдал, итгэлцлийг сэргээхэд тусална гэлээ.

Түүнчлэн Стефан Дюжаррик өнгөрсөн амралтын өдрүүдэд Израил Газын зурваст агаарын цохилт өгөх зэрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсний улмаас хүүхдүүдийг багтаасан эгэл иргэд амь үрэгдэж, шархадсан талаар мэдээлэв.

Тэрбээр энгийн иргэд болон эмнэлэг зэрэг иргэний зориулалттай дэд бүтцийг ямагт хамгаалж, халдлагын бай болгохгүй, мөн цэргийн зорилгоор ашиглахгүй байх ёстой гэдгийг онцолжээ.

Үүний зэрэгцээ борооны улирал ойртож байгаа нь орон нутгийн хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйг мөн анхааруулсан байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ