Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2026-08-28
Б.Чинбатад 20 тэрбум төгрөг “олж өгсөн” шүүгч Э.Чанцалням хэдэн төгрөгийг нь авлигад авсан бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ

Монголын Пабло Эскабор “Урьхан” Б.Чинбат гэгч айхтар дээрэмчин Монголыг шүүхийг атгаж байна. Мань эр зах зээл эхэлснээс хойш бусдын бизнесийг рекетлэж дээрэмдсээр хөлжсөн нэгэн. Дээрмийн хэргүүд нь шүүхээр орох бүрд Б.Чинбатын халаасны Э.Чанцалням, Ч.Алдар, Ч.Хосбаяр нарын шүүгчид хэргийг нь цагаатгаж хаасаар хэдэн арван жил болчихлоо. “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа өнгөрсөн намар болсон шүүх хурлыг онцолчихож. “Урьхан” Б.Чинбат гадны иргэнийг 15 тэрбум төгрөгөөр залилж, улсад төлөх 5 тэрбум төгрөгийн татвараа төлөлгүй завшчихсан хэргийг Монголын шүүх шүүжээ. Энэ хэрэг Ерөнхий прокурорын хяналт дор шалгагдсан тулдаа прокуроос  шүүх рүү “чирч” оруулж чадсан байна. Харамсалтай нь “Урьхан” Б.Чинбатын халаасны шүүгч Э.Чанцалням мань эрийг цагаатгачихжээ.

Ийнхүү “Урьхан” Б.Чинбатын мафид багтсан ганц шүүгчийн балгаар гадаадын хөрөнгө оруулагч 15 тэрбум төгрөгөөрөө хохирч, Монгол Улсын төсөвт орох байсан 5 тэрбум төгрөг “Урьхан” Б.Чинбатын халаасанд орчихсон байна. Б.Чинбатад 20 тэрбум төгрөг “олж өгсөн” шүүгч Э.Чанцалням хэдэн төгрөгийг нь авлигад авсан бол, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ!

Энэ улс чинь хуультай, бизнесийн чөлөөт орон зайг Үндсэн хуульдаа тусгаад өгчихсөн орон. Харамсалтай  нь, мафийн гишүүн болсон цөөн хэдэн шүүгчийн гайгаар монгол хүн бүрийн эдлэх ёстой бизнесийн чөлөөт орон зай Үндсэн хуулийн өгүүлбэр  төдий болоод хувирчихаж.

“Урьхан” Б.Чинбатын алтны салбар дахь бизнесийн модель их хорон. Хүний лицензийн сор болсон хэсгийг дээрэмдэж, хамаг алтыг нь авч, татвар төлөлгүйгээр бүх мөнгөө халаасалдаг. Хохирогч нь гомдол гаргахаар дээрэмчнээрээ зартай мань эр шүүхэд ухсан хонгилоо ашиглаж гэмгүй мултарчихдаг. “Урьхан” Б.Чинбатын энэ дээрмийн моделийг монголчууд В.Ганзориг гэдэг залуугийн шүгэл үлээлтээр л мэдэж авч, дээрэмчинтэй нийлж мафи үүсгэсэн шүүхийнхний үнэн төрх илчлэгдэж байна.

Монголын Пабло Эскабор “Урьхан” Б.Чинбатын хууль, шүүхэд угсарсан картелийн нэг гишүүн нь баячуудын өмгөөлөгч гэдгээрээ танигдсан Б.Мэргэн. Б.Мэргэний гол үүрэг нь эрүүгийн рецедив эзнийхээ луйврыг хаацайлсан худал мэдээллийг нийгэмд тарааж иргэдийн тархийг угаах. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ бас Б.Чинбатын угсарсан мафийн гишүүнд багтдаг. Эзнээ өмөөрөн олны тархийг угааж лайв хийх нь түүний үндсэн ажил. Д.Мөнх-Эрдэнийн бас нэг үүрэг нь “Урьхан” Б.Чинбатын дээрэмдэх гэж буй алт олборлогчдын  талбай дээр очиж ажлыг нь самрах. Сүүлд гэхэд мань эр  “Урьхан” Б.Чинбатад дээрэмдүүлэхгүй гэж хэлснийхээ төлөө шоронд хоригдож буй иргэн В.Ганзоригийн эзэмшлийн алт олборлолтын талбай дээр очиж лайв хийн сүржигнэж байв.

Энэ бүхний эцэст “Урьхан” Б.Чинбатын халаасан дахь цагдаа, прокурор, шүүхийнхний ажил эхэлдэг. Ингээд л дээрэмчиний хүсэл биелж дайсан нь шоронд орчихож байгаа юм. Иргэн В.Ганзоригийн эзэмшлийн талбай дах 520 кг алтыг ухаж дээрэмдсэн Б.Чинбат ахин дээрэмдэх гэж улайрч  түүнийг шоронд хийснээр шүүхэд шургалсан халаасны шүүгчдийнхээ нэрсийг илчилж орхисон юм.

“Урьхан” Чинбат энэ мэтээр залилсаар л байг уу, Монголын шүүх энэ дээрэмчнийг цагаатгасаар л байг уу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ! Ерөнхий шүүгч Ц.Цогт оо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ