
Сайжруулсан шахмал түлш борлуулалтын цэгийн бүртгэл эхэллээ. Борлуулалтын цэг ажиллуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүд харьяа дүүрэгтээ хүсэлт гаргаж, гэрээ байгуулах эцсийн шийдвэрийг "Тавантолгой түлш" компани гаргана.
2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 7 дүүрэгт шахмал түлш борлуулах 500 гэрээт цэг ажиллана. Үүнээс 54 нь нөөцөд байх бол тогтмол 446 цэг ажиллах юм.
Шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ Тамгын газрын Агаар орчны бохирдолтой тэмцэх тасагт хүсэлт гаргана.
"Тавантолгой түлш" ХХК-ийн ажлын хэсэг дүүргээс ирүүлсэн материалтай танилцаж, шаардлага хангасан иргэн, аж ахуй нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг "Тавантолгой түлш" ХХК-ийн 7011-9400 дугаарын утсаар авна уу.