
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан “Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”-ний "Явуулын оффис" ажиллаж байна.
“Явуулын оффис” ажиллаж эхэлснээс хойш Гадаадын иргэн, харьяатын газар нийт 50 орчим иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 6 иргэний өргөдлийг хүлээн авсан байна.
![]()
2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх "Явуулын оффис"-ын нийслэлийн дүүргүүдэд ажиллах хуваарь:
- 2026.08.25-ны Мягмар гарагт - БЗД, Улиастайн автобусны буудал
- 2026.08.26-ны Лхагва гарагт - ХУД, “Өлзийт” хороо
- 2026.08.27-ны Пүрэв гарагт - СБД, "Бэлх" захын гадна талбай
- 2026.08.28-ны Баасан гарагт - СХД, 22-ын "Авто худалдааны цогцолбор"
- 2026.08.29-ний Бямба гарагт - СХД, “Эмээлт” захын зогсоол
- 2026.08.30-ны Ням гарагт - БЗД, “Өгөөмөр” зах дээр тус тус ажиллана.