Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-08-21
Голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна

2026 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны арын зүүн хажуугаас усжих Хурх /Хэнтий сум/, Улз /Дашбалбар сум/ баруун хажуугаас усжих Туул /Улаанбаатар хот/ Хангай нуруунаас усжих Завхан /Гуулин сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Дадал /Балж сум/, Хархираа /Тариалан сум/ голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна. 

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ